2021 оны 03-р сарын 15-ны 10 цагийн байдлаар ихэнх нутгаар цас орж байна. Одоогоор салхи шуургагүй, тогтуун байгаа ч энэ сарын 20 хүртэл хүйтний эрч энэ хэвээр хадгалагдах учраас шинэ төл мал зутрах улмаар хорогдох эрсдэл өндөр байна. Мөн 17-18-ны өдрүүдэд ихэнх нутгаар дахин цас орох урьдчилсан төлөвтэй байгаа учраас малчид, ард иргэд та бүхнийг цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээтэй сайтар танилцахыг аймгийн УЦУОШТөвөөс зөвлөж байна.
2021 оны 03-р сарын 15-наас 03-р сарын 22-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 15,17,18-нд зарим газраар 16-нд уулархаг нутгаар ялимгүй цас орно.
Салхи: 17,18-нд зарим газраар 10-12м/с, Алтайн салбар уулсаар 14-16м/с ширүүснэ. Бусад хугацаанд баруун хойноос секундэд 4-9 метр.
Агаарын температур: Нийт нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус хүйтэн байх төлөвтэй.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ:Х.ЕСЕНКЕЛЬД