Хаврын цаг агаарын дулаарлын улмаас зарим гол, нуурын мөс хэврэгшин хайлж, мөсний нягт багасаж байна. Тодруулбал, 2021 оны 02 р сарын 21 ний байдлаар Ховд голын мөсний зузаан 51 см, Дундцэнхэр голын мөсний зузаан 55см, Долооннуур голын мөсний зузаан 75см, Хар ус нуурын мөсний зузаан 98см, Булган голын мөсний зузаан 84см, Буянт голын мөсний зузаан 143см, Чоно-Харайхын голын мөсний зузаан 60см байна. Мөн Төгрөгийн гол мөсөн зах, мөс байрандаа хайлах зэрэг мөсний үзэгдэлтэй болсон байна. Иймээс тээвэрчид, ард иргэд гол, нуурын мөсөн дээгүүр зам товчлох, цаг хожих зэргээр тээвэрлэлт хийхгүй байх, загас агнах гэх мэт бусад үйл ажиллагаа явуулахгүй байхыг аймгийн УЦУОШТөвөөс онцгойлон анхааруулж байна.