Хаан банкны Ховд салбарын Булган тооцооны төвд дараах ажлын байрыг зарлаж байна



Ховд салбарын  БУЛГАН  тооцооны төвд БОРЛУУЛАЛТ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТАН сонгон шалгаруулж ажилд авна.
Тавигдах шаардлага:
-Банк, санхүү, эдийн засаг, НББ-ийн чиглэлээр бакалавраас доошгүй зэрэгтэй
-Ажлын ачаалал даах чадвартай
-Компьютерийн хэрэглээний програмыг сайн эзэмшсэн
-Багаар ажиллах чадвартай
-Ажилдаа хариуцлагатай, идэвхи санаачлагатай ханддаг
-Харилцааны соёлтой, өөрийгөө илэрхийлэх чадвартай
-Ёс зүйн өндөр хэм хэмжээг баримталдаг
-Хувийн зохион байгуулалт сайтай
-Бие даасан бусдын нөлөөнд автахгүй байх
Бүрдүүлэх материал:
-Анкет
-1 хувь цээж зураг
-Хувийн өргөдөл /өөрийн гараар бичсэн/
-3 үеийн намтар /өөрийн гараар бичсэн/
-Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатаар батлуулсан/
-Дипломны хуулбар /нотариатаар батлуулсан/
-Оршин суугаа газрын тодорхойлолт
-Ажлын газрын тодорхойлолт /урьд нь ажиллаж байсан бол/
-Аймгийн хөдөлмөрийн хэлтэст ажил идэвхитэй хайгч иргэдийн нөөцөд бүртгэгдсэн байх
Өргөдөл хүлээж авах хугацаа: 2021.02.19-ны 12:00 цаг хүртэл ХААН банкны Ховд салбарын Захиргаа хүний нөөцийн ажилтны өрөөнд хүлээн авах ба та өөрийн CV эсхүл анкетаа ХААН Банкны веб хуудсаар бөглөн илгээнэ үү. Анкетыг буцаан олгохгүй болохыг мэдэгдье

Ховд Хаан Банк 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ