02-р сарын 11-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ



2021 оны 02-р сарын 05-ны өдрийн 20 цагаас 02-р сарын 06-ны өдрийн 20 цаг хүртэлх  хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ.

Ховд аймгийн нутгаар: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 4-9м/с, зарим газраар 10-12м/с. Агаарын температур Цэцэг, Зэрэг сумдын нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 11-15 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.

Ховд хот орчмоор: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 4-9м/с. Агаарын температур шөнөдөө 12-14 градус, өдөртөө 1-3 градус хүйтэн байна.

2021 оны 02-р сарын 07-ноос  02-р сарын 11-нийг хүртэлх 5 хоногийн цаг агаарын  урьдчилсан  мэдээ

Хур тунадас: 09-нд уулаараа, 10-нд нутгийн өмнөд хэсгээр цас орно.

Салхи: 09,10-нд зарим газраар 12-14м/с, Алтайн салбар уулсаар 15-17м/с хүрч ширүүснэ. Бусад  хугацаанд баруун хойноос 4-9м/с.

Агаарын температур: Алтайн өвөр говь болон Зэрэг, Цэцэг сумдын нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн байх төлөвтэй байна гэж аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ