Хаан банкны Ховд салбарын Булган тооцооны төвд Тооцооны төвийн захирал сонгон шалгаруулж ажилд авна.
Тавигдах шаардлага:
-Банк, санхүү, эдийн засаг, НББ-ийн чиглэлээр бакалавраас доошгүй зэрэгтэй
-Ажлын ачаалал даах чадвартай
-Удирдах түвшний эсхүл ахлах түвшний ажил 3-аас дээш жил ажилласан ажлын туршлагатай
-Банк, санхүүгийн байгууллагад 3-с доошгүй жил ажилласан туршлагатай
-Компьютерийн хэрэглээний програмыг сайн эзэмшсэн
-Багаар ажиллах чадвартай
-Ажилдаа хариуцлагатай, идэвхи санаачлагатай ханддаг
-Харилцааны соёлтой, өөрийгөө илэрхийлэх чадвартай
-Ёс зүйн өндөр хэм хэмжээг баримталдаг
-Хувийн зохион байгуулалт сайтай
-Бие даасан бусдын нөлөөнд автахгүй байх
Бүрдүүлэх материал:
-Анкет
-1 хувь цээж зураг
-Хувийн өргөдөл /өөрийн гараар бичсэн/
-3 үеийн намтар /өөрийн гараар бичсэн/
-Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатаар батлуулсан/
-Дипломны хуулбар /нотариатаар батлуулсан/
-Оршин суугаа газрын тодорхойлолт
-Ажлын газрын тодорхойлолт /урьд нь ажиллаж байсан бол/
-Аймгийн хөдөлмөрийн хэлтэст ажил идэвхитэй хайгч иргэдийн нөөцөд бүртгэгдсэн байх
Өргөдөл хүлээж авах хугацаа: 2021.01.29-ны 12:00 цаг хүртэл ХААН банкны Ховд салбарын Захиргаа хүний нөөцийн ажилтаны өрөөндхүлээн авна. Анкетыг буцаан олгохгүй болохыг мэдэгдье.
Ховд Хаан банк