Ховд аймгийн нийт нутгаар өвөлжилт хэвийн. Гэвч малын тэжээл үнэтэй байна.



Ховд аймагт 3 сая 300 орчим мянган толгой мал өнтэй сайхан өвөлжиж байна. Нийт нутгаар цас багатай, цаашид цаг агаарын нөхцөл байдал хүндрэхгүй гэсэн урьдчилсан мэдээтэй байна. Гэвч хил, гааль хаалттай байгаа учраас УБ хотоос тээвэрлэн ирж, зах дээр худалдааж буй малын тэжээлийн үнэ харьцангуй өндөр байна. Тухайлбал, 40кг-тай хорголжин тэжээл 45000-48000, 25 кг-тай хивгэн тэжээл 24000-25000 төгрөгийн үнэтэй байна. Тиймээс Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав Монгол Улсын Засгийн газар, салбарын яаманд тээврийн хөлсийг хямдруулж өгөх хүсэлтийг уламжилжээ. 

ВИДЕО: Аймгийн Засаг дарга Б.Дүгэржавын яриаг сонсоё




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ