2021 оны 01-р сарын 12-ноос 01-р сарын 18-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв



Хур тунадас:
13,14-нд зарим газраар ялимгүй цас орно.
Салхи: 12, 13-нд зарим газраар 5-10 м/с, Алтайн салбар уулсаар зарим үед түр зуур секундэд 11-13 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд баруун хойноос секундэд 3-8 метр.
Агаарын температур: Алтайн өвөр говь, Цэцэг сумын нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн. 15,16-нд ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарч Зэрэг, Цэцэг сумын нутгаар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн байх төлөвтэй гэж аймгийн УЦУОШГ-аас мэдээллээ. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ