12 дугаар сарын дунд арван хоногийн мэдээгээр Ховд аймгийн нийт нутгийн 65-70 хувьд нь бага зэргийн цасан бүрхүүл тогтсон байна. Цасны зузааны хувьд Дарви, Алтай сумдад 3-4 см, Манхан, Булган, Үенч, Чандмань, Зэрэг, Цэцэг сумдад 0-1 см-ийн цастай Мөнххайрхан, Ховд, Эрдэнэбүрэн, Мянгад, Буянт, Жаргалант гэсэн сумдад одоогоор цасан бүрхүүл тогтоогүй байна. Алтайн салбар уулсаа дагаж цасан бүрхүүл тогтсон хэдий ч өвөлжилт хүндрээгүй хэвийн байна гэж аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн Хөдөө аж ахуйн цаг уур хариуцсан инженр, Хэлтсийн дарга Д.Дэлгэр мэдээллээ.
ВИДЕО: