Алтай салбар уулсаа дагасан бага зэргийн цоохор цастай байна



2020-2021 оны өвөл Ховд аймгийн 17 сумын 91 багт 8476 малчин өрхийн 3841.6 мянган мал өвөлжиж байна. Үүнээс өөрийн аймгийн бусад суманд отор нүүдэл хийсэн 20 өрхийн 9.6 мянган толгой мал байна. 
Түүнчлэн Говь-Алтай, Баянхонгор, Увс аймгийн нийт 32 өрхийн 18.8 мянган толгой мал Ховд аймагт өвөлжиж байна. Мөн Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор зэрэг өөр аймаг, сумын 43 өрхийн 32.9 мянган толгой тавиул мал өвөлжиж байна гэж Ховд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.
Энэ оны арваннэгдүгээр сарын дунд арав хоногийн цаг агаарын нөхцлийн тойм мэдээгээр зарим сумдын нутгаар 9.4 мм цас орсон. Үенч, Алтай, Дарви суманд 2-3 удаа цас  орж, 1-3 см зузаан цасан бүрхүүлтэй болсон аж. Бусад сумдын нутгаар цасан бүрхүүл тогтоогүй. Алтай салбар уулсаа дагасан бага зэргийн цоохор цастай байна. Одоогийн байдлаар нийт сумдад хужир шүү бэлтгэх, мал оторлох ажил үргэлжилж буй. Мөн 2-3 суманд малд нэмэгдэл тэжээл өгөх ажил энэ сарын 15-ны өдрөөс эхэлжээ. 


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ