11 дүгээр сарын 18,19,20-нд зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар цас орно.



2020 оны 11-р сарын 15-ны өдрийн 20 цагаас 11-р сарын 16-ны өдрийн 20 цаг хүртэлх  хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ.

Ховд аймгийн нутгаар: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс 4-9м/с, зарим газраар 10-12м/с. Агаарын температур нийт нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.

Ховд хот орчмоор: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс 3-8м/с. Агаарын температур шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.

2020 оны 11-р сарын 17-ноос  11-р сарын 21-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын  урьдчилсан  мэдээ

Хур тунадас: 18,19,20-нд зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар цас орно.

Салхи: 17,18-нд баруун, баруун өмнөөс 5-10м/с, зарим газраар 11-13м/с, Алтайн салбар уулсаар 14-16м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд баруунаас 4-9м/с.

Агаарын температур: Уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна. 17-ноос нийт нутгаар хүйтэрнэ гэж аймгийн УЦУОШГазраас мэдээллээ.

 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ