2020 оны 10-р сарын 19-нөөс 10-р сарын 26-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв



Хур тунадас:
19-нд зарим газраар, 24,25-нд уулархаг нутгаар ялимгүй хур тунадас, цас орно.
Салхи: 19-нд ихэнх нутгаар баруун өмнөөс 7-12м/с, зарим газраар 12-14м/с, Алтайн салбар уулсаар 15-17м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд баруунаас 5-10м/с.
Агаарын температур: Уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. 25-наас нийт нутгаар хүйтэрч, уулархаг нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна гэж аймгийн УЦУОШГ-аас мэдээллээ.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ