Ховд аймагт урьдчилсан байдлаар 3841.6 мянган толгой мал өвөлжих төлөвтэй



2020-2021 оны өвөл Ховд аймгийн 17 сумын 91 багт 8476 малчин өрхийн 3841.6 мянган мал буюу хонин толгойд шилжүүлснээр 5630.1 мянган мал өвөлжих урьдчилсан дүн мэдээ гарсан байна. Үүнд тэмээ 28.0 мянга, адуу 140.8 мянга, үхэр 207.6 мянга, хонь 1401.6 мянга, ямаа 2063.3 мянга байна.  
Үүнээс өөр аймгийн нутагт өвөлжих 16 малчин өрхийн 6335 толгой мал байна. Харин өөрийн аймгийн бусад сумын нутагт өвөлжих нийт 238 малчин өрхийн 154 мянга гаруй мал байна гэсэн урьдчилсан тооцоолол гаргажээ. 
Малчин өрхөд нийт 9242 хашаа байгаа юм. Үүнд бод малын 1916, бог малын 7327 хашаа байна. 
Харин худаг уст цэг 2118 бий. Үүнээс инженерийн хийцтэй худаг 376 байна. Мөн энгийн уурхайн худаг 1739, усан сан 10 байна гэж Ховд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас мэдээллээ. 
Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах тухай аймгийн Засаг даргын албан даалгавар гарсан. Энэ хүрээнд малчдын түвшинд 61.6 мянган тонн өвс, 4.0 мянган тонн тэжээл, 7.7 мянган тонн хужир шүү бэлтгэхээр төлөвлөн ажиллаж буй юм. 
Өнгөрсөн жил нийт 60.7 мянган тн өвс, 2.0 мянган тн гар тэжээл, 4.9 мянган хужир шүү бэлтгэж, хадлан бэлтгэл 98.7 хувьтай байжээ. 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ