Ховд аймгийн төв зах дээр худалдаалж буй хүнсний ногооны үнэ ханшийн талаар тодрууллаа. Энэ оны наймдугаар сарын 04-ний өдрийн байдлаар төмс, манжин, байцаа кг тутамд 1000, лууван 1500 төгрөгийн үнэ ханштай байна. Харин сонгино 1500-3000 төгрөгийн үнэтэй байгаа бол хүрэн манжин кг тутамд 2000 төгрөг аж. Сүүлийн үед шинэ ургацын хүнсний ногооны нөөц нэмэгдсэнтэй холбогдуулан үнэ ханш 500-700 төгрөгөөр буурсан. Цаашид мөн буурах хандлага ажиглагдаж байна гэж худалдаа эрхлэгчид мэдээллээ.
Түүнчлэн нутгийн брэнд болох тарвас анх худалдаанд гарахдаа кг тутамд 3000-3500 төгрөгийн үнэ ханштай байсан. Тэгвэл өнөөдрийн байдлаар үнийн хувьд буурч, кг тутамд 1300-1500 төгрөгийн ханштай зарагдаж байна.