7-р сард Ховд аймгийн нутгаар цаг агаар ямар байх вэ???



2020 ОНЫ  07 САРЫН ЦАГ АГААРЫН 
УРЬДЧИЛСАН МЭДЭЭ


Энэ сард агаарын дундаж температур ОЖД–аас 1.5–20С  дулаан (зураг 2), Хур тунадас Алтайн өвөр говиор ОЖД-аас бага, бусад нутгаар ОЖД-ийн орчим байна (зураг 4). 

Агаарын температур: Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн дунд болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр өмнөх үеэсээ хүйтэрнэ, харин нэг ба хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр өмнөх үеэсээ    2–5°С–аар дулаарна (зураг 1). 

Хур тунадас: Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн эхэн, дунд болон сүүлчээр ихэнх нутгаар бороо орж, зарим газраар түр зуурын дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна.(зураг 3).

Салхи: Салхи борооны өмнө түр зуур ширүүсч 12-14 м/с, зарим үед 16-20 м/с хүртэл ширүүснэ.

Энэ 7-р сард үе үе хэт халж, зарим газраар түр зуурын аадар бороо орж, үер бууж болзошгүй байгаа талаар аймгийн Ус цаг уур орчны шнжилгээний төвийн инженер Д.Жаргалсайхан анхааруулж байна.

ВИДЕО:





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ