Ховд аймаг энэ жил 1365.04 мянган эх мал төллөнө. 4-р сарын 6 ний байдлаар нийт хээлтэгчийн 7959.6 мянган буюу 58.31 эх мал төллөж, урьд оны мөн үеийнхээс 88.7 мянган толгойгоор нэмэгджээ. Мал төллөлтийг урьд оны мөн үетэй харьцуулахад Алтай, Булган, Үенч, Дөргөн, Мөст, Цэцэг, Эрдэнэбүрэн сумдад 78.0-96.7 % нь төллөж, бусад сумдад мал төллөлт 82.5 хувьтай байна.
Аймгийн хэмжээнд 5746 толгой мал зүй бусаар хорогдсон малыг сумаар авч үзвэл Мөст сум /666/, Алтай сум /573/, Дуут сум /530/ буюу хамгийн их хорогдож, хорогдлоороо тэргүүлж байна гэж аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ.