Булган сумын нийт газар нутгийн 31 хүртэлх хувь нь Улсын тусгай хамгаалалтад бий

Image may contain: sky, cloud, mountain, outdoor and nature

Ховд аймгийн Булган сум нь байгаль, цаг уурын эрс, тэрс уур амьсгалтай говийн цөл, цөлөрхөг хээрийн бүс,өндөр уулын бүс, ойт хээрийн бүс хосолсон байгалийн үзэсгэлэнт газар нутагтай. Тус сум нь байгалийн ховор, нэн ховор, ховордсон ан амьтан, ургамал ургасан байгалийн өвөрмөц эко системтэй бүс нутаг гэдгээрээ онцлогтой.
Иймээс байгалийн унаган төрхийг хадгалах, хамгаалах үр хойч үедээ онгон дагшин хэвээр өвлүүлэн үлдээх, гол мөрний усны эх бүрэлдэх хэсгийг хамгаалах зорилгоор Булган сумын нийт газар нутгийн 31 хүртэлх хувийг Улсын тусгай хамгаалалттай газар нутагт авчээ.  
Үүнд: Булган гол Их-Онгогын  БЦГ-ын өргөтгөлөөр Бумбат, Харцагат, Халзан, Ярх уул, Ендэрт,Тошилт, Сөнхөл, Чангастын нурууд, Дээд доод нарийний гол орчмын 116.9 мянган га нутаг, Их говийн дархан цаазат газрын Б хэсгийн өргөтгөлөөр Байтаг богдын нуруу түүний бэл орчмын 89.8 мянган га газар нутгийг Улсын их хурлын 2019 оны 05 сарын 04 –ны өдрийн 41 дүгээр тогтоолоор Улсын тусгай хамгаалалтад авсан байна. 
Байгалийн ховор, нэн ховор, ховордсон ан амьтад, ургамлын жагсаалтыг хүргэж байна.



Булган сумын ай сав нутагт 40-өөд зүйлийн ховор, ховордсон амьтад амьдардагаас  30 зүйлийн сээр нуруутан нь Монгол Улсын улаан номонд, тэдгээрээс нилээд хэсэг нь Дэлхийн улаан номонд хамрагджээ.
Ховор зүйлийн хөхтөн амьтад:
-Цөөвөр чоно 
-Цоохондой 
-Ирвэс
-Эрээн хүрнэ.
-Голын халиу 
- Тахь 
-Монгол Хулан 
-Зэгсний гахай 
-Соргог бөхөн 
-Хар сүүлт зээр 
-Алтайн аргал
-Говийн аргал 
-Янгир 
-Халуин буга 
-Азийн шар минж 
-Таван хуруут атигдаахай
-Өөхлөг атигдаахай 
-Сухайн чичүүл 
-Ойн унтаахай 



Монгол оронд нийт 21 зүйл махан идэштэн бүртгэгдсэнээс Булган суманд 17 зүйл махан идэштэн амьдардаг.
-Саарал чоно 
-Шар үнэг 
-Хярс үнэг 
-Хүрэн баавгай
-Шилүүс 
-Мануул 
-Булга 
-Хадны суусар 
-Дорго 
-Хотны үен 
-Цагаан үен 
-Ойн солонго 
-Өмхий хүрэн 



Булган голын ай савд 273 зүйл шувуу амьдардагаас 150 зүйлийг бүртгэж мэдээллийн санд оруулсан.Үүнээс Монгол Улсын улаан номонд орсон ховор зүйлийн жигүүртэн.
-Хар өрөв тас 
-Гангар хун 
-Хээрийн галуу 
-Хошуу галуу 
-Усны цагаан сүүлт бүргэд 
-Алтайн хойлог
-Жороо тоодог 
-Реликт цахлай 
-Өгөөлэй шулганаа
-Уран шувуу 
-Хулан жороо
-Хар омруут хайруулдаа 
-Цэнхэр хөх бух 
-Халиу заараг 
-Зулбаран гурвалтай 
-Бор бужиранга 
-Алтан бужиранга 
-Цагаан хөмсөгт хөмрөг 
Мөн Монгол оронд бүртгэгдэж байгаагүй 2 зүйл:  Өрнийн зүсэг, Шар хошуут жунгаа зэрэг жиргүүтэн шувууд амьдардаг.



Ховор ховордсон дээд ургамал
-Морин зээргэнэ
-Хуурамч хонин арц
-Элдэв навчит улиас
-Хонин арц
-Регелийн будраа
-Ацан ажигана
-Улаан түлээ 
-Ямаан сэрдэг 
-Алтан гагнуур
-Жинийн хунчир
-Говийн харгана 
-Мөнгөлөг хонхот харгана 
-Шаравтар лидэр 
-Эгэл өмхий өвс
-Зүүн гарын гоёо
-Залаархаг хаврага /чийр/
-Нөмрөгт банздоо  /вансэмбэрүү/
-Цөлийн аргамжин цэцэг 
-Алтайн сонгино 
-Сармисан сонгино  гэх мэт. 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ