2020 ОНЫ 03 САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ



Энэ сарын агаарын  температурын дундаж нь нийт нутгаар уур амьсгалын дунджаас дулаан байх төлөвтэй. Энэ сард нийт нутгаар уур амьсгалын дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй. Их нууруудын хотгор, Уулархаг нутгаар: Нэгдүгээр арав хохогийн эхээр хүйтэрч шөнөдөө 20-25 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна. Хоёрдугаар арав хоногийн дунд үеэр хүйтний эрч суларч шөнөдөө 17-22 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна. Гуравдугаар арав хоногийн дунд үеэс дулаарч шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна. Бусад хугацаанд шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

Алтайн өвөр говиор: Нэгдүгээр арав хоногийн эхээр бага зэрэг хүйтэрч шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна. Хоёрдугаар арав хоногийн дунд үеэр хүйтний эрч суларч шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн дунд үеэс дулаарч шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна. Бусад хугацаанд шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан байна.
Хур тунадас: Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар цас орно.
Салхи шуурга: Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр зарим газраар, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар 12-14 м/с, нутгийн өмнөд хэсгээр зарим үед 20-24 м/с хүрч ширүүсч, цасан шуурга шуурах төлөвтэй.

                                                                         Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд нөлөөлөх нь

2019 оны 3 дугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр агаарын дундаж температур нийт нутгаар уур амьсгалын дунджаас дулаан, ихэнх нутгаар амьсгалын дунджийн орчим цасорох төлөвтэй байна. Агаарын температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас олон жилийн дунджийн орчим орохоор урьдчилсан төлөв гарсан хэдий ч үе үе зарим газраар хүчтэй цасан болон шороон шуурга шуурахаар байгаа нь мал төллөлтөд сөргөөр нөлөөлж болзошгүй тул анхаарна уу гэж УЦУОШТ-өөс мэдээллээ.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ