Энэ сарын агаарын температурын дундаж нь нийт нутгаар уур амьсгалын дунджийн орчим байх төлөвтэй.
Энэ сард ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас ахиу цас орох төлөвтэй.
Их нууруудын хотгороор: Нэг болон хоёрдугаар арав хоногийн эхний хагаст шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна. Мөн гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хүйтний эрч эрс суларна. Бусад хугацаанд шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.
Алтайн өвөр говь, Уулархаг нутгаар: Нэг болон хоёрдугаар арав хоногийн эхний хагаст шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. Мөн гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хүйтний эрч эрс суларна. Бусад хугацаанд шөнөдөө 13-18 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна.
Хур тунадас: Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи шуурга: Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн өмнөд хэсгээр 14-16м/с, Алтайн уулархаг нутгаар түр зуур 18-20 м/с хүрч ширүүсэх төлөвтэй.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд нөлөөлөх нь
2019 оны 2 дугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр агаарын дундаж температур нийт нутгаар уур амьсгалын дунджийн орчим хүйтэн, ихэнх нутгаар амьсгалын дунджаас ахиу цас орох төлөвтэй байна.
Цаашид цас орж зарим газраар өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй тул сум орон нутгийн өвс тэжээлийн хүрэлцээг сайтар тооцож, өвс тэжээл нийлүүлэх, зөөвөрлөх, хуваарилах, хүртээх, отор нүүдэл хийх мөн иргэдийн аюулгүй байдлыг хангах зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг анхаарна уу гэж аймгийн УЦУОШГ-аас мэдээллээ.