Аймгийн Улаан загалмайн хороо 2019 оны тайлангийн хурлаа хийв



Ховд аймгийн Улаан загалмайн хороо 2019 оны тайлангийн хурлаа өнөөдөр /2020.01.10/ хийлээ. Хуралд аймгийн ИТХ-ын дарга, Улаан загалмайн хорооны тэргүүн Г.Пүрэвганди болон хорооны удирдах зөвлөлийн гишүүд оролцлоо.
Улаан загалмайн хороо нь 2019 онд “Таны дэм - Бусдад инээмсэглэл” аянг нэг жилийн турш өрнүүлж, аянд 56 байгууллагын 1580 ажилчин албан хаагчид оролцож 1,2 сая төгрөг хандивласан байна. Аянд Алтай, Цэцэг, Мөст, Зэрэг, Эрдэнэбүрэн, Ховд, Дуут Дөргөн сумууд оролцож 7,6 сая төгрөгийн орлого оруулсан.
Мөн нийгмийн эмзэг бүлгийнхэнд туслах зорилгоор сургуулийн сурагчдын дунд “Атга будаа” аян өрнүүлж, 12 жилийн 1-р сургууль 135 кг будаа цуглуулж өргөмжлөл, цом гардан авсан.
Баруун бүсийн төв Онцгой байдлын газартай хамтран “Бэлэн бай” сургалтыг 2 өдрийн турш зохион байгуулж, багаж хэрэгсэл хадгалах грашийг засварлахаас гадна тус газарт Улаан загалмайн Анхан шатны хороог байгуулсан байна.
Дөргөн, Эрдэнэбүрэн, Мянгад, сумдад олон нийтийн оролцоотой гал унтраах багийг тус бүр 15 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж гал унтраах багаж хэрэгслээр ханган ажилласан.
Мөн Хүүхэд залуучуудыг бага наснаас нь хүмүүнлэг иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор Австралийн Улаан загалмай Нийгэмлэгийн санхүүжилтээр Прогресс, Цаст-Алтай сургуулиудад “Хүмүүнлэгийн танхим” байгуулж сурагчдыг өсвөрийн улаан загалмайн гишүүнээр элсүүлсэн.
Аймгийн Улаан загалмайн хороо нь 2019 онд 248 иргэнд хүрч ажилласнаас 42 иргэн шинээр “Донор” болсон байна. 


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ