Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойг тохиолдуулан “Төрийн дээд шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа”-г Ховд аймагт зохион байгууллаа. Тус үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ц.Цогзолмаа болон аймаг орон нутгийн удирдлагууд, иргэд хөдөлмөрчид оролцсон юм.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Ховд аймгийнхаа төр захиргаа, эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, батлан хамгаалах, дэд бүтэц, газар тариалан, нийтийн тээвэр, ХАА-н салбар болон хувийн хэвшилд олон жил үр бүтээлтэй ажиллаж, орон нутгийнхаа хөгжилд бодит хувь нэмэр оруулсан нэр бүхий 70 гаруй иргэн төрийн дээд одон, медалиар энгэрээ мялаасан юм.
ВИДЕО: