“Гамшгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь-3” (LTS3) төслийн хүрээнд “Зөвлөхүүдийн зөвлөлдөх уулзалт” болов



Мерси Кор олон улсын байгууллага, АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг(USAID)-ийн харьяа Гамшигт Нэрвэгдсэн Гадаад Орнуудад Тусламж үзүүлэх газар (OFDA) хамтран “Гамшгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь-3” (LTS3) төслийг Ховд, Увс, Баян-Өлгий, Хэнтий, Сүхбаатар аймагт тус тус хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн хүрээнд зорилтот аймаг тус бүрт хил дамжин халдварладаг өвчний эрт тандан судалгааг сайжруулах, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр орон нутгийн удирдлагын төлөвлөх чадавхийг бэхжүүлэх, малчдын гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлчээрийн эрүүл мэндийн талаарх мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилт дэвшүүлж, мал эмнэлэг болон гамшгийн эрсдэлийг бууруулах ажлыг зохион байгуулах гурван зөвлөх ажиллуулахаар болсон. Тэгвэл баруун бүсийн гурван аймаг болох Ховд, Увс, Баян-Өлгий аймгийн  зөвлөхүүд цаашид  хийж хэрэгжүүлэх ажлаа хамтын оролцоотойгоор оновчтой тодорхойлох, орон нутагт гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах зорилгоор “Зөвлөхүүдийн зөвлөлдөх уулзалт”-ыг Ховд аймагт зохион байгууллаа.



Тус уулзалтад Мерси Кор олон улсын байгууллагын төлөөлөл болон Ховд, Увс, Баян-Өлгий аймгийн зөвлөх ажилтан, холбогдох мэргэжилтнүүдээс бүрдсэн 10 гаруй хүн оролцож, харилцан санал солилцсоноороо онцлогтой. Энэ удаагийн уулзалтын үйл ажиллагаа нь мал эмнэлэг болон гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг  тухайн орон нутгийнхаа онцлог, өнөөгийн хэрэгцээ шаардлагад үндэслэн боловсруулж, оролцогчдын тодорхой саналыг нээлттэй тусгаж байгаагаараа давуу талтай болохыг зохион байгуулагчид хэллээ.  

ВИДЕО:


<
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ