Мерси Кор ОУБ Эрдэнэбүрэн, Ховд сумтай “Хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг” байгууллаа



Мерси Кор олон улсын байгууллага нь АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг(USAID)-ийн харьяа Гамшигт Нэрвэгдсэн Гадаад Орнуудад Тусламж үзүүлэх газар (OFDA)-ын санхүүжилтээр “Гамшгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь төслийн 3 дугаар үе шат” (LTS3)-ыг хэрэгжүүлж эхлээд байна. Төслийн үйл ажиллагаа нэг жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд төслийн хоёрдугаар зорилтын дагуу зорилтот сумдад бэлчээрийн менежментийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх замаар сайжирсан бэлчээрийн талбайг нэмэгдүүлэх ажлын хүрээнд орон нутагтай хамтран ажиллаж бэлчээрийн менежментийг сайжруулахад бодит хувь нэмэр оруулах юм. Үүнтэй холбогдуулан Мерси Кор олон улсын байгууллага нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Ховд сумыг сонгон авч, 12 дугаар сарын 03-ны өдөр тус сумдын Засаг дарга нартай “Хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг” байгууллаа.



Энэхүү үйл ажиллагаанд Мерси кор олон улсын байгууллагын Гамшгийн эрсдэлийг бууруулах хөтөлбөрийн менежер Б.Энхтуяа, Эрдэнэбүрэн сумын Засаг дарга У.Цэрэнтогтох, Ховд сумын Засаг дарга Ш.Ерболат тэргүүтэй албаныхан оролцож, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, албан ёсоор баталгаажуулсан юм.



Тус санамж бичгийн хүрээнд талууд гамшгийн эрсдэлийн бэлэн байдал болон бэлчээрийн менежментийн төлөвлөгөөг шинэчлэн  сайжруулж, малчин өрхийн эмзэг байдлыг бууруулахад чиглэсэн олон ажлыг үе шаттайгаар хамтран хэрэгжүүлнэ. Түүнчлэн  зорилтот сумдад бэлчээрийн менежментийн төлөвлөгөөг сайжруулахад ашигласан шинэлэг  арга туршлага, нөөц боломжуудын талаар харилцан туршлага солилцох,  орон нутгийн хэмжээнд тэргүүн туршлага бий болгохыг зорьж байгаа юм.   

ВИДЕО:





<
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ