Малын өвчлөлийг багасгах, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, мал эмнэлгийн үйлчилгээг дэмжихтэй холбогдуулан АНУ-ын олон улсын хөгжлийн агентлаг \USAID\OFDA\-ийн санхүүжилтээр хэрэгжиж буй Мерси Кор Олон улсын байгууллагын “Гамшгийн Эрсдлийг Бууруулахад Уламжлалт болон Шинжлэх Ухааны Аргыг Ашиглах нь 2” (LTS2) төслийн хүрээнд Ховд аймгийн 8 суманд мал эмнэлгийн үйлчилгээний зориулалтаар ашиглах зөөврийн хашаа хүлээлгэн өгөв.
ВИДЕО:Ийнхүү Алтай, Буянт, Дарви, Дуут, Зэрэг, Мөст, Цэцэг, Жаргалант гэсэн найман сумын Мал эмнэлгийн тасаг зөөврийн хашаатай болсноор мал эмнэлгийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах улмаар алслагдсан бүс нутагт, тэр дундаа отор нүүдлээр явж байгаа малчид малаа эрүүлжүүлэх, малын өвчлөлийг багасгах, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх боломж бүрдэнэ.