Цагдаагийн байгууллага үүсч, хөгжсөний түүхт 98 жилийн ойн баярыг тохиолдуулан алба хаагчдыг шагнаж урамшуулав



Монгол Улсад Цагдаагийн байгууллага үүсч, хөгжсөний түүхт 98 жилийн ой, Цагдаагийн болон Дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын өдрийг тохиолдуулан Ховд аймгийн Цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүн аймгийн төв талбайд ёслолын жагсаал зохион байгууллаа. Энэ үеэр  Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын  удирдах ажилтнууд төр, засаг, түмэн олныхоо амгалан, аюулгүй байдлыг сахин хамгаалж, гэмт явдалтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах өндөр хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн үе үеийн алба хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ.  



Үүнээс гадна албан үүргээ хуулийн дагуу, нэр төртэй биелүүлж, бусдыгаа манлайлан ажиллаж буй нэр бүхий цагдаагийн алба хаагчдыг шагнаж урамшуулсан юм. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу аймгийн Цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн ахлах мөрдөгч Б.Батжаргал “Цэргийн хүндэт медаль”, Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалын дагуу тус тасгийн ахлах мөрдөгч н.Насанбат  “Цагдаагийн алдар” хүндэт  тэмдэг  тус тус гардан авав.  Мөн Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газрын “Аюулгүй байдлын төлөө” I, II, III зэргийн медаль, аймгийн ИТХ-ын Хүндэт өргөмжлөл, аймгийн Засаг даргын Жуух бичиг зэрэг шагналыг  нэр бүхий алба хаагчдад гардуулан өгч, баяр хүргэсэн юм.

















Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ