2019 оны 05-р сарын 27-ноос 06-р сарын 03-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв



Хур тунадас:
28,31, 6 дугаар сарын 1,3-нд зарим газраар бага зэргийн бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.
Салхи: Салхи 28, 6 дугаар сарын 1,2-нд нутгийн өмнөд хэсгээр, 31-нд ихэнх нутгаар 12-14м/с, зарим үед 18-20м/с, Алтайн салбар уулсаар 20-24м/с хүртэл ширүүсч  шороон шуурга шуурна. Бусад хугацаанд 5-10м/с.
Агаарын температур: Алтайн уулархаг нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө  21-26 градус дулаан байх төлөвтэй. Хугацааны эхэн ба сүүлчээр бага зэрэг сэрүүснэ гэж аймгийн УЦУОШГ-аас мэдээллээ.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ