Тооцооны нягтлан бодогч сонгон шалгаруулах зар



Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF) нь 1992 оноос хойш Монгол улсад зэрлэг амьтан, байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн олон улсын байгаль хамгааллын томоохон байгууллага юм. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар нь Ховд аймгийн төвд байрлах салбартаа ажиллах төслийн гэрээт тооцооны нягтлан бодогч шалгаруулж авна. Төслийн гэрээт тооцооны нягтлан бодогч нь байгууллагын өдөр тутмын санхүүгийн үйл ажиллагааг гүйцэтгэн салбарын захирлын удирдлаган дор ажиллана.
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
1. Үйл ажиллагааны төсөв, тооцооллыг гаргаж, хянуулж батлуулах, төлбөр тооцоог хийх
2. Санхүүгийн ажил гүйлгээг бүртгэх
3. Байгууллагын мөрддөг санхүүгийн бодлого, дүрэм журмын дагуу баримтуудыг хянаж, санхүүгийн ажил гүйлгээг баримтжуулах
4. Санхүүгийн мэдээллийг найдвартай эмхэлж хадгалах
Тавигдах шаардлага:
• Санхүү, нягтлан бодох бүртгэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
• Санхүүгийн үндсэн программууд дээр ажиллах чадвартай
• Англи хэлний дундаас дээш мэдлэгтэй, Англи хэлийг мэргэжлийн ажил гүйцэтгэх түвшинд эзэмшсэн бол давуу тал болно.
• Зохион байгуулах, бие даан болон багаар ажиллах чадвартай
• хувийн зохион байгуулалт сайтай
• Үнэнч шудрага, нягт нямбай, хурдан шаламгай байх
• Ажлын ачаалал даах чадвартай, хөдөө ажиллах боломжтой
Бүрдүүлэх материал:
1. Өөрийн товч намтар
2. Ажилд орохыг хүссэн өргөдөл
3. Анкет (зурагтай, төрийн албан хаагчийн анкет байж болно)
4. Их дээд сургуулийн дипломын хуулбар, мэргэжлийн зэрэг ур чадварыг илтгэх бичиг баримтын хуулбар
5. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар
6. Ажиллаж байсан газраас тодорхойлох захидал
Шалгаруулалт: 3 үе шатаар шалгаруулна. Шат бүрээс шалгарсан хүмүүсийг дараагийн шатны шалгаруулалтанд урина.
1-р шат: Ирүүлсэн бичиг баримтын шалгалт 
2-р шат: Нягтлан бодох бүртгэлийн бодлогын шалгалт
3-р шат: Ярилцлага

Дурдсан материалыг бүрдүүлэн 2019 оны 5-р сарын 27-ны өдрийн өглөөний 09:00 цагаас өмнө Galbadrakh@wwf.mn болон baigalmaa@wwf.mn хаяг руу и-мэйлээр илгээнэ үү.
Цахимаар ирүүлэх боломжгүй тохиолдолд өөрийн биеэр Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-н Монгол дахь хөтөлбөрийн газрын Алтай-Соёны бүсийн салбарын байранд ирүүлнэ үү. Холбоо барих утас: 7043-3849, 7043-4100 9906-6986, 93016699

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ