СЭРЭМЖЛҮҮЛЭГ:05 дугаар сарын 18-19-ны өдрүүдэд их хэмжээний цас орж салхи 20-28м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна



2019 оны 05 дугаар сарын 18-19-ны өдрүүдэд их хэмжээний цас орж салхи 20-28м/с хүрч цасан болон шороон шуурга шуурч, цаг агаарын аюулт үзэгдэл хүрч автозам, даваа хаагдах, халтиргаа гулгаа үүсэх зэргээр зам тээвэр, эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагаанд хүндрэл учирч болзошгүй байгаа тул иргэд, малчид, тээвэрчид та бүхэн дараах зүйлийг анхаарна уу.
1. Салхи, шуурганы үеэр иргэд төөрөх, малтайгаа уруудах, тээврийн хэрэгслээр зорчиж яваад замдаа саатах зэргээр амь нас, эрүүл мэндээрээ хохирох эрсдэл өндөр тул цаг агаарын мэдээллийг сайтар нягтлан хүлээн авах
2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малчид малаа ойрхон бэлчээрлүүлэх
3. Хүчтэй салхи шуурганы үеэр автозамд хальтиргаа гулгаа үүсч, үзэгдэх орчин хязгаарлагдах тул хот хоорондын болон орон нутгийн зам зорчихдоо аюулгүй байдлаа сайтар хангана уу гэж Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ