2019 оны 05 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд ихэнх нутгаар хур тунадас орж зарим үед салхи 16-24 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байгаа тул иргэд, малчид, тээвэрчид та бүхэн дараах зүйлийг анхаарна уу.
1. Салхи, шуурганы үеэр иргэд төөрөх, малтайгаа уруудах тээврийн хэрэгслээр зорчиж яваад замд саатах зэргээр амь нас, эрүүл мэндээрээ хохирох эрсдэл өндөр тул орон нутаг дахь телевиз, радио зэрэг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цаг агаар мэдээллийг сайтар нягтлан хүлээн авах.
2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малчид малаа ойрхон бэлчээрлүүлэх.
3. Хүчтэй салхи шуурганы үеэр авто замд хальтиргаа гулгаа үүсч, үзэгдэх орчин хязгаарлагдах тул хот хоорондын болон орон нутгийн замаар зорчихдоо аюулгүй байдлаа сайтар хангах.
Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газар