Дохионы хэлний анхан шатны сургалтад 20 орчим хүн хамрагдаж байна



Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар хамтран сонсголын бэрхшээлтэй иргэдэд тэгш, хүртээмжтэй орчин бүрдүүлэх зорилгоор “Дохионы хэл”-ний анхан шатны сургалтыг  гуравдугаар сарын 11-16-ны өдрүүдэд  зохион байгуулж байна.  Сургалтад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилгээ үзүүлдэг төрийн болон төрийн бус байгууллагын мэргэжилтэн, иргэдийн төлөөлөл 20 орчим хүн хамрагдаж байгаа юм.  
Тус сургалтын сургагч багшаар Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвийн мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургуулийн дохионы хэлний багш, орчуулагч, докторант Б.Саранчимэг ажиллаж байна. 
Өнгөрсөн оны байдлаар Ховд аймгийн хэмжээнд  3000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна гэсэн судалгаа гарчээ. Үүнээс сонсголын бэрхшээлтэй иргэн 212 буюу 7.1 хувийг эзэлж байна.  Сургалтын үр дүнд  оролцогчид эдгээр сонсголын бэрхшээлтэй иргэдтэй харилцах дохионы анхан шатны мэдлэг, мэдээлэлтэй болж, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмж сайжрах давуу тал бий болно гэж зохион байгуулагчид онцоллоо.   




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ