Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл 2018 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлангийн хурлаа зохион байгуулав



Ховд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2018 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлангийн хурлыг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зохион байгууллаа. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн хурлаар архидан согтуурахтай тэмцэх, хүн худалдаалах, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мал хулгайлах гэмт хэрэг, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зэрэг чиглэлүүдээр аймгийн ГХУСАЗСЗ, Цагдаагийн газар, аймгийн Прокурорын газар, Шүүхийн тамгын газар, Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 0123-р анги, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрууд 2018 онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа хэлэлцлээ. Мөн 2019 онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж хэрэгжүүлэх ажлын саналууд, цаашдын зорилтын тухай зөвлөлийн гишүүд санал бодлоо солилцов.

ВИДЕО:





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ