2018 оны 11-р сарын 19-нөөс 11-р сарын 26-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв



Хур тунадас:
24-25-нд зарим газраар бага зэргийн цас, 19,21-22-нд  зарим газраар ялимгүй цас орно.
Салхи: 23-26-нд зарим газраар 14-16м/с, Алтайн салбар уулсаар 18-20м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна. Бусад хугацаанд 4-9м/с.
Агаарын температур: 22-24нд хүйтэн суларч  Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна. 25-наас нийт нутгаар хүйтэрнэ гэж аймгийн УЦУОШГазраас мэдээллээ.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ