10-р сарын 23,24-нд зарим газраар бага зэргийн хур тунадас, уулаараа цас орно


2018 оны 10-р сарын 19-ний өдрийн 20 цагаас 10-р сарын 20-ны өдрийн 20 цаг хүртэлх  хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Ховд аймгийн нутгаар: Үүлшинэ. Өдөртөө зарим газраар ялимгүй хур тунадас, уулархаг нутгаар цас орно. Салхи  баруун өмнөөс 3-8м/с, зарим газраар12-14м/с, Алтайн салбар уулсаар 16-18м/с хүрч цасан шуурга шуурна. Агаарын температур уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө  0-5 градус хүйтэн, өдөртөө  5-10  градус дулаан байна.
Ховд хот орчмоор: Үүлшинэ. Өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс 4-9м/с. Агаарын температур өнөө шөнө 2-4 градус хүйтэн, маргааш өдөр 6-8  градус дулаан байна.

2018 оны 10-р сарын  21-нээс 10-р сарын 25-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын  урьдчилсан  мэдээ

Хур тунадас: 23,24-нд  зарим газраар бага зэргийн  хур тунадас, уулаараа  цас орно.
Салхи: Ихэнх  хугацаанд 5-10м/с, 20,21-нд  Алтайн салбар уулсаар 14-16м/с хүрч ширүүснэ.
Агаарын температур: Алтайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө  0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө   0-5 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна гэж аймгийн УЦУОШГ-аас мэдээллээ.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ