9-р сарын дунд болон сүүлчээр үе үе хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, хөрсөн дээр цочир хүйтэрч хүнсний ногоо хураалтын ажилд муугаар нөлөөлж болзошгүй...




2018 оны 09-р сарын цаг агаарын урьдчилсан мэдээ

Агаарын температурын сарын дундаж нь Алтайн уулархаг нутгаар 4-9 градус, Алтайн өвөр говиор 14-19 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан буюу нийт нутгаар уур амьсгалын дунджаас 1.0-1.5 градусаар дулаан байна. Энэ сард орох хур тунадасны хэмжээ нийт нутгаар уур амьсгалын дунджаас бага бороо, хур тунадас орох төлөвтэй. 
Алтайн өвөр говийн нутаар: Нэг болон хоёрдугаар арав хоногийн эхний хагаст шөнөдөө 11-16 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна. Нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр сэрүүсч, шөнөдөө 7-12 градус, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 18-23 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн дунд үеэс хүйтэрч, шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна. Бусад хугацаанд шөнөдөө 7-12 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.
Их нууруудын хотгороор: Нэг болон хоёрдугаар арав хоногийн эхний хагаст шөнөдөө 7-12 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. Нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр сэрүүсч, шөнөдөө 0-5 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн дунд үеэс хүйтэрч, шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна. Бусад хугацаанд шөнөдөө 4-9 градус өдөртөө 19-24 градус дулаан байна.
Алтайн уулархаг нутгаар: Нэг болон хоёрдугаар арав хоногийн эхний хагаст шөнөдөө 2-7 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна. Нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр сэрүүсч шөнөдөө 1-6 градус хүйтэн цочир хүйтэрнэ, өдөртөө 8-13 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн дунд үеэс хүйтэрч шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. Бусад хугацаанд шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 12-17 градус дулаан байна.
Хур тунадас: Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Дуу цахилгаантай. Хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар, гуравдугаар арав хоногийн сүүлчээр нутгийн хойд хэсгээр хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй. 
Салхи шуурганы хувьд: Салхи нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар түр зуур 16-18м/с хүрч ширүүснэ. Хоёр ба гуравдугаар арав хоногийн эхээр болон гуравдугаар арав хоногсүүлчээр нутгийн өмнөд хэсгээр 18-20 м/с хүртэл  ширүүсч шороон шуурга шуурах төлөвтэй.

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд нөлөөлөх нь

2018 оны 9 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, орох хур тунадасны хувьд нийт нутгаар уур амьсгалын дунджаас бага хур тунадас орохоор байна.
Намрын дунд болон сүүлчээр үе үе хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, хөрсөн дээр цочир хүйтэрч хүнсний ногоо хураалтын ажилд тааламжгүй нөлөөлж болзошгүйг анхаарна уу гэж аймгийн УЦУОШГазраас мэдээллээ.



 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ