Ховд их сургууль дараах ажлын байранд урьж байна.
1. Олон нийт, маркетинг хариуцсан мэргэжилтэн -1
Ажлын байранд тавигдах шаардлага:
• Сэтгүүлч эсвэл маркетингийн менежер мэргэжлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх
• Маркетинг, олон нийттэй харилцах чиглэлээр 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай байх
• Компьютерийн өргөн хэрэглээний программууд дээр чөлөөтэй ажилладаг, камер болон дижитал тоног төхөөрөмжүүдийг ашиглах чадвартай байх
• Монгол хэлний найруулга, зөв бичих дүрмийн мэдлэгийн түвшин өндөр байх
• Багаар ажиллах чадвартай, харилцааны өндөр соёлтой байх
• Ачаалал даах чадвартай байх
Бүртгэл, бүрдүүлэх баримт бичиг:
Сонгон шалгаруулалтад оролцох иргэдийг 2018 оны 08 сарын 29-нөөс 09 сарын 07 өдрийн 17.00 цаг хүртэл хичээлийн 1-р байрны 201 Б тоот өрөөнд бүртгэж, 2018 оны 09 сарын 10-ны өдөр гадаад хэл, мэдээллийн технологи, мэргэжлийн чиглэлээр шалгалт авч, ярилцлага хийнэ.
Бүртгүүлэхээр ирэхдээ дараах баримт бичгийг бүрдүүлж ирнэ:
• Төрийн албан хаагчийн анкет №1
• Хувийн өргөдөл
• Боловсролын зэргийн дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар
• Нийгмийн даатгалын дэвтэр
• Ажил байдлын тодорхойлолт
• Иргэний үнэмлэхийн хуулбар
• 3*4 хэмжээний зураг- 1 хувь
• Бүртгэлийн хураамж 10,000 төгрөгийг ХИС-ийн Голомт банкин дахь 5605005858 тоот дансанд тушаасан баримт
ХИС-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба
Харилцах утас: 7043-3344, 99909864