8-р сарын сүүлчээр ихэнх нутгаар сэрүүсч, нийт нутгаар бороошиж хадлан тэжээл бэлтгэх, хүнсний ногооны ургалт, хураалтанд муугаар нөлөөлж болзошгүй...



2018 ОНЫ  08 САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Агаарын температурын сарын дундаж нь 16-21 градус буюу уур амьсгалын дунджаас 0.5-1.5 градусаар дулаан байх төлөвтэй. Энэ сард нийт нутгаар уур амьсгалын дунджаас бага бороо орох төлөвтэй.

Алтайн өвөр говийн нутаар: Нэгдүгээр арав хоногийн эхэн ба сүүлчээр, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр, гуравдугаар арав хоногийн дунд үеэр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна. Бусад хугацаанд шөнөдөө 19-24 градус, өдөртөө 29-34 градус дулаан байх төлөвтэй.

Их нууруудын хотгороор: Нэгдүгээр арав хоногийн эхэн ба сүүлчээр, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр, гуравдугаар арав хоногийн дунд үеэр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. Бусад хугацаанд шөнөдөө 11-16 градус, өдөртөө 23-28 градус дулаан байх төлөвтэй.

Алтайн уулархаг нутгаар: Нэгдүгээр арав хоногийн эхэн ба сүүлчээр, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр, гуравдугаар арав хоногийн  дунд үеэс сэрүүсч шөнөдөө 0-5 градус, сарын сүүлчээр хөрсөн дээр цочир хүйтэрнэ өдөртөө 12-17 градус дулаан байна. Бусад хугацаанд шөнөдөө 5-10 градус, өдөртөө 18-23 градус дулаан байх төлөвтэй.

Хур тунадас: Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үе болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо, сарын сүүлчээр уулархаг нутгаар хур тунадас орох төлөвтэй. Дуу цахилгаантай.

Салхи шуурганы хувьд: Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Ялангуяа нэгдүгээр арав хоногийн дунд үе ба сүүлч, хоёр ба гуравдугаар  арав хоногийн  дунд үе болон сүүлчээр зарим газраар түр зуур 18-20м/с хүрч ширүүсч болзошгүй.

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд нөлөөлөх нь
 
2018 оны 8 дугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, орох хур тунадасны хувьд нийт нутгаар уур амьсгалын дунджаас бага хур тунадас орохоор байна.

Энэ сард олон өдрөөр хэт халж бэлчээрийн ургамлын ургалтанд тааламжгүй нөлөөлөхөөс гадна түр зуурын аадар бороо орж үер ус буух магадлалтай байдаг тул анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.

Үүнээс гадна сарын сүүлчээр ихэнх нутгаар сэрүүсч ялангуяа уулархаг нутгаар  хөрсөн дээр цочир хүйтрэн нийт нутгаар бороошиж хадлан тэжээл бэлтгэх, хүнсний ногооны ургалт, хураалтанд муугаар нөлөөлж болзошгүйг анхаарна уу гэж аймгийн УЦУОШГазраас мэдээллээ.




 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ