Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын 2-р шатны шалгаруулалтын бүртгэл эхэллээ

2018 оны Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын хуваарь

Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам хоорондын “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо”-ны дагуу ажилтан илгээх болон хүлээн авах тухай “ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-ийн дагуу 2018 оны эхний удаагийн шалгалт явагдаж дууссан байна.
Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтанд тэнцсэн иргэд 2-р шатны шалгаруулалт буюу Ур чадварын шалгалтанд оролцох тул Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт ирж бүртгүүлнэ үү. 

Шалгалт:
 2018 оны 06 дугаар сарын 30; 7 дугаар сарын 1,2,3 –нд   УБ хотод ХХҮЕГ, Монгол Солонгосын Политехникийн коллежи дээр зэрэг шалгалт явагдана.(Бямба, Ням, Мягмар гарагт явагдана.)

Анхаарах зүйл: 
• Батлагдсан шалгалтын өдөр болон газрыг өөрчлөх боломжгүй.
• Иргэний үнэмлэх буюу гадаад паспортаа орхиж ирсэн болон шалгалтын цагаас хоцорсон тохиолдолд шалгалтанд оруулахгүй.
• Шалгалт 3 цаг үргэлжилнэ.
• Шалгалтанд ирэхдээ МСҮТ-ийн гэрчилгээ, УЧШ-ын үнэмлэх зэрэг бичиг баримтаа эх хувиар нь авчирна.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ