2017 оны 12-р сарын 4,5-ны өдрүүдэд хуралдсан Ховд аймгийн ИТХ-ын V хуралдаан хэлэлцэх асуудлаа бүрэн дуусгалгүй тодорхойгүй хугацаагаар завсарласан. Тэгвэл 5-р хуралдааныг даргалагч аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч Т.Жаргалсайхан өнгөрсөн Баасан гарагт хуралдааныг үргэлжлүүлэн хуралдуулах албан хүсэлтээ ИТХ-ын ажлын албанд гаргаж, төлөөлөгчдөд зар түгээсний эцэст өнөөдөр хуралдлаа. Өөрөөр хэлбэл өнөөдрийн хуралдаанд нийт 21 төлөөлөгч хүрэлцэн ирж 51.2 хувийн ирцтэйгээр хуралдлаа. Хуралдаанаар аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвгандийг чөлөөлөх тогтоолын төслийг дэмжих асуудлаар санал хураалт явуулсан юм. Хуралд оролцсон 21 төлөөлөгч уг тогтоолын төслийг дэмжсэнгүй, ИТХ-ын дарга Г.Пүрэвгандийг үргэлжлүүлэн бүрэн эрхээ хүчин төгөлдөр хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн үзлээ. ВИДЕО: Огноо: 6/18/2018 Төрөл: Аймгийн ИТХ Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 3335 Мэдээ таалагдсан: