“Гэр бүл, хүүхдийн хөгжилд баг хорооны Засаг дарга, хэсгийн ахлагчийн үүрэг, оролцоо” сэдэвт сургалт боллоо

Image may contain: Гомбоо Нарсүмбэ, standing

Монгол улсын хууль тогтоомж, нэгдэн орсон олон улсын гэрээ, түүний хэрэгжилтийг хангахад Баг, хоооны Засаг дарга нь гэр бүл, хүүхдийн хөгжлийн эрсдэл, тулгамдсан асуудлыг тандах, хянах, илрүүлэх, мэдээлэх, холбон зуучлах, явц, үр дүнг хянах эрх бүхий субъектын хувьд Гэр бүл, Хүүхэд залуучуудын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий төрийн захиргааны болон орон нутгийн асуудал эрхэлсэн байгууллагуудтай хамтран ажиллах үүрэг хүлээдэг.

Image may contain: 8 people, people sitting

Иймээс Ховд аймгийн 16 сумын багийн Засаг дарга, сумдын нийгмийн бодлогын ажилтнууд, Жаргалант сумын 12 багийн Засаг дарга нарыг оролцуулсан “Гэр бүл, хүүхдийн хөгжилд баг хорооны Засаг дарга, хэсгийн ахлагчийн үүрэг, оролцоо” сургалтыг ГБХЗХГ, аймгийн ИТХ-тай хамтран Ховд аймгийн Хүүхдийн ордонд зохион байгуулав.

ВИДЕО:


Сургалтыг Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди нээж үг хэлсэн бөгөөд сургалтын чиглүүлэгч багшаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ГБХЗХГ-ын Хууль эрхзүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар, ерөнхий зохион байгуулагчаар Ховд аймгийн ГБХЗХГ-ын мэргэжилтэн, Хүүхдийн эрхийн улсын байцаагч О.Мандалсүрэн нар ажилласан байна.

Image may contain: 1 person, standing and text

Image may contain: 8 people, people sitting
 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ