Ховд аймгийн 345 ээж “Эхийн алдар” 1, 2 дугаар одонгоор энгэрээ мялаав



Эх үрсийн баярыг тохиолдуулан Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ховд аймгийн 345 эх Алдарт эхийн одонгоор энгэрээ мялаалаа. Тодруулбал, аймгийн хэмжээнд 41 ээж “Эхийн алдар" I зэргийн одон, 304 ээж II зэргийн одон хүртсэн бөгөөд үүнээс Жаргалант суманд 6 эх I зэргийн одонгоор, 103 эх II зэргийн одонгоор энгэрээ мялаалаа.

 

Жаргалант сумын алдарт эхчүүдийн одонг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Д.Галсандондог, аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ганболд болон аймгийн ИТХ-ын зарим Тэргүүлэгч, Төлөөлөгчид гардуулан өгч баяр хүргэлээ.

ВИДЕО:



Image may contain: 6 people, people standing, suit and wedding

Дашрамд дурьдвал, Жаргалант, Булган, Манхан зэрэг сумдаас хамгийн олон эх “Эхийн алдар" одонгоор шагнагдсан байна. Энэ жил I зэргийн одонгоор шагнагдсан хамгийн залуу эх 30 настай бол, 2 дугаар одонгоор шагнагдсан хамгийн залуу эх 27 настай ажээ.



Image may contain: 9 people, people standing
 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ