2018 оны 04-р сарын 23-наас 04 дүгээр сарын 30-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв


2018  оны 04 дүгээр сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарынурьдчилсан мэдээ
ХОВД АЙМГИЙН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 3-8м/с, зарим газраар 7-12м/с. Агаарын температур уулархаг нутгаар 10-15 градус бусад сумдын нутгаар 17-22 градус дулаан байна.
ХОВД ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй.  Салхи баруунаас 3-8м/с. Агаарын температур 20-22 градус дулаан байна.
2018 оны  04-р сарын 23-наас  04 дүгээр сарын 30-ныг хүртэлх  7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 26-нд уулархаг нутгаар ялимгүй хур тунадас, 29-нд зарим газраар хур тунадас орно.
Салхи: 26,28,29-нд зарим газраар 7-12м/с, Алтайн салбар уулсаар 15-17м/с, зарим үед түр зуур 18-20м/с хүрч шороон шуурга шуурна. Бусад хугацаанд 4-9м/с.
Агаарын температур: Алтайн өвөр говийн нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 24-29 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус дулаан, өдөртөө 19-24 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр нийт нутгаар бага зэрэг сэрүүснэ гэж аймгийн УЦУОШГазраас мэдээллээ
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ