2018 оны 04-р сарын 02-ноос 04 дүгээр сарын 09-нийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв



Хур тунадас:
03,04-нд зарим газраар цас, хур тунадас орно.
Салхи: 02-04-нд зарим газраар 7-12м/с, Алтайн салбар уулсаар 15-17м/с, зарим үед түр зуур 18-20 м/с хүрч шороон шуурга шуурна. Бусад хугацаанд 4-9м/с.
Агаарын температур: Алтайн өвөр говийн нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө  7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр нийт нутгаар дулаарна.

Тайлбар: Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд "зарим газраар", 30-70 хувьд "ихэнх нутгаар", 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд "бүх нутгаар" гэсэн нэр томъёо хэрэглэдэг.
-Хүн болон байшин барилгад үзүүлэх салхины нөлөөлөл 7-12м/с модны бүдүүн мөчир савлана, шинэ орсон цас хийсэж эхэлнэ. 15-17м/с  мод ганхаж, мөчир хугарч эхэлнэ. Салхины эсрэг явахад хэцүү болно. Байшин барилгын орчмоор салхи исгэрч эхэлнэ гэж аймгийн УЦУОШГазраас мэдээллээ.  


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ