2018 оны 04-р сарын 01-нээс 04-р сарын 05-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ



УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭ

Маргааш өдөртөө Жаргалант, Зэрэг, Мөнххайрхан, Чандмань, Мөст, Манхан, Ховд, Дарви, Дуут, Мянгад, Эрдэнэбүрэн, Дөргөн сумдын нутгаар салхины хурд баруун өмнөөс секундэд 28 метр хүрч ширүүснэ.

2018 оны 03-р сарын 30-ны өдрийн 20 цагаас 03-р сарын 31-ний өдрийн 20 цаг хүртэлх
  хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ      

Ховд аймгийн нутгаар: Үүлшинэ. Хур тунадас орохгүй.  Салхи баруун өмнөөс 7-12м/с, шөнөдөө зарим газраар,  өдөртөө  ихэнх нутгаар 18-20м/с, зарим үед түр зуур 28-30 м/с хүрч ширүүснэ.  Агаарын температур өнөө шөнө нийт нутгаар 1-6 градус дулаан, маргааш өдөр уулархаг нутгаар 8-13 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан  байна.   

Ховд хот орчмоор: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс шөнөдөө 6-11м/с, өдөртөө 18-23м/с. Агаарын температур өнөө шөнө 2-4 градус, маргааш өдөр 15-17 градус дулаан байна.

2018 оны 04-р сарын  01-нээс 04-р сарын 05-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын  урьдчилсан  мэдээ

Хур тунадас:3-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас, хур тунадас орно.
Салхи: 01-нд 7-12м/с, зарим газраар 16-18м/с, Алтайн салбар уулсаар 22-24м/с, зарим үед түр зуур 28 м/с хүрч хүчтэй шороон шуурга шуурна. 02,03-нд 5-10м/с, зарим газраар 12-14м/с, Алтайн салбар уулсаар 16-18м/с хүрч ширүүснэ.
Агаарын температур: Хүйтэрч Алтайн өвөр говийн нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө  9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна гэж аймгийн УЦУОШГазраас мэдээлээ.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ