2018 оны 03-р сарын 19-нөөс 03 дугаар сарын 26-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв



Хур тунадас:
19,20-нд уулархаг нутаг болон нутгийн өмнөд хэсгээр, 23,25-нд зарим газраар хур тунадас орно.

Салхи: 19,20, 23-26-нд зарим газраар 7-12м/с, Алтайн салбар уулсаар 18-20м/с хүрч шороон шуурга шуурна. Бусад хугацаанд 3-8м/с.

Агаарын температур: Алтайн өвөр говийн нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө  10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр нийт нутгаар дулаарна.

Тайлбар: Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд "зарим газраар", 30-70 хувьд "ихэнх нутгаар", 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд "бүх нутгаар" гэсэн нэр томъёо хэрэглэдэг.

-Хүн болон байшин барилгад үзүүлэх салхины нөлөөлөл 7-12м/с модны бүдүүн мөчир савлана, шинэ орсон цас хийсэж эхэлнэ. 15-17м/с  мод ганхаж, мөчир хугарч эхэлнэ. Салхины эсрэг явахад хэцүү болно. Байшин барилгын орчмоор салхи исгэрч эхэлнэ гэж аймгийн УЦУОШГазраас мэдээллээ.

  
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ