Баруун бүсийн төв- Ховд аймгийн Онцгой байдлын газар 2017 оны ажлаараа улсад 2 дугаар байр эзэлжээ



Онцгой байдлын албаны хэмжээнд тавьсан зорилт, зорилгынхоо биелэлт, өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж цэгнэх, шинэ ондоо хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа зорилтыг тодорхойлох “Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт” энэ сарын 10-12-ны өдрүүдэд болж өнгөрлөө. Цугларалтын үеэр Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал  төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагын удирдлагуудтай 2018 оны төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээг байгуулав. Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, нийт удирдлагуудад хандан, төрийн албаны тухай хууль тогтоомж, стандарт, ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, цэргийн сахилга, ёс зүй, хариуцлагыг албан хэмжээнд өндөржүүлж, онцгой байдлын байгууллагын хэмжээнд дэвшүүлсэн зорилтыг биелүүлэн ажиллахыг үүрэг болгоод ажлын амжилтыг хүслээ.



Онцгой байдлын ерөнхий газраас өгсөн мэдээллээр Онцгой байдлын байгууллагаас 2018 онд Гамшгийн эрсдэлийн удирдлагын тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, Удирдлагын манлайлал, хүний нөөцийн чадавхыг сайжруулах гэсэн зорилтыг дэвшүүлжээ. Дашрамд мэдээлэхэд 2017 оны ажлаараа Баруун бүс нийт дүнгээрээ улсад нэгдүгээр байранд, Баруун бүсийн төв- Ховд аймгийн Онцгой байдлын газар улсад  2 дугаар байранд орсон амжилтаар 2018 оны гэрээгээ байгуулсан байна.



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ