Ховд аймаг өвөлжилт хүндэрсэн 12 сумдадаа өвс тэжээлийн тусламж хүргэж эхэллээ.



Ховд аймагт өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан аймгийн Онцгой комиссын шийдвэрээр ажлын 3 хэсэг байгуулагдан 1-р сарын 5-8 ны хооронд хөдөө орон нутагт ажиллалаа. Мөн сумын удирдлагууд өөр аймаг, сумдын нутагт отроор өвөлжиж байгаа малчдаа эргэж тойрох ажлыг зохион байгуулсаар байна.



Өвөлжилт хүндэрсэн сум багуудад ажилласан ажлын хэсэг аль суманд хэдэн тн өвс тэжээл хэрэгцээ шаардлагатай байгаа талаар тооцоо судалгаа гаргаж эхний ээлжинд өвөлжилт хамгийн хүнд байгаа сумдад аймгийн аюулгүйн нөөцөөс өвс тэжээл хүргүүлэх ажлыг эхлүүлээд байна. Өөрөөр хэлбэл энэ сарын 15 наас өмнө өвөлжилт хүндэрсэн 12 сум тус бүрт 200 уут тэжээл, 600 боодол өвс хүргүүлэхээр шийдвэрлэн ажиллаж байна. Мөн аймгийн Онцгой комиссын шийдвэрээр аймгийн Засаг даргын нөөцөөс 12 сумын ЗДТГ-т алслагдсан багийн малчдаа эргэж тойроход зарцуулахад зориулж тус бүр 500 мянган төгрөг, алслагдсан багийн хүн амд эрүүл мэндийн тусламж үзүүлэх, ойр зуурын эмийн нөөц бүрдүүлэхэд зориулж 300 мянган төгрөгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ВИДЕО:









Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ