Аймгийн ХХААГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Пүрэвхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Мянгад, Буянт, Ховд, Эрдэнэбүрэн, Дуут сумдад ажиллав



Ховд аймгийн нийт нутгийн 93.75 хувьд цас орж, улмаар нийт нутгийн 43.75 хувь нь зудархуу байдалтай байна. Тиймээс Ховд аймгийн Онцгой комиссын даргын 01 тоот тушаалаар мал аж ахуйн өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцах, учирч болох хүндрэл бэрхшээлээс урьдчилан сэргийлэх, шаардлагатай байгаа өвс тэжээлийн тооцоо судалгааг гаргах  зорилгоор ажлын гурван хэсэг сумдад ажиллав.  ХХААГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Пүрэвхүү, аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга С.Гантөмөр,  Баруун бүсийн төв Ховд аймгийн ОБГ-ын Шуурхай удирдлага, зарлан мэдээлэх тасгийн Холбоо Зарлан мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч Б.Даваазаяа, нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Мянгад, Буянт, Ховд, Эрдэнэбүрэн, Дуут сумдад ажиллаад ирлээ.



ВИДЕО:

 








Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ