Монголын үндэсний хөрөнгө оруулалтын газраас дотоодын компаниудын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, экспортыг дэмжих зорилгоор Үндэсний хөрөнгө оруулалтын форумыг энэ сарын 20-ны өдөр зохион байгуулах гэж байна. Тус форумд 50 орчим нэр хүнд бүхий олон улсын томоохон хөрөнгө оруулагчид оролцож экспортод чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, компаниудын төслүүдтэй танилцаж, сонгогдсон төсөлд хөрөнгө оруулалт хийх юм.
Тиймээс дээрхи чиглэлүүдээр үйл ажиллагаагаа явуулдаг, хөрөнгө оруулагч хайж буй аж ахуйн нэгж, компаниуд болон хувь хүмүүс төслийн ерөнхий танилцуулга бүхий 2-3 хуудас материалыг нэгдүгээр сарын 14-ний дотор
tumeearchitecture@gmail.com хаягаар ирүүлнэ үү!
Оролцогчдод тавигдах шаардлага:
Экспортод чиглэсэн төсөл байна
Аж үйлдвэр, Уул уурхай, Хөдөө аж ахуй, Аялал жуулчлал, Мэдээллийн технологи, Эрчим хүч, Хог хаягдал, Авто машин зэрэг байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл үйлчилгээ явуулдаг байх
30 саяаас 600 сая хүртэлх хэмжээний санхүүжилт хүсэж буй экспортод хандсан төсөл байна
Жилийн 200 сая төгрөгөөс дээш борлуулалттай төсөл байх
Хөрөнгө оруулагчдад компанийн 40-50 хувийг санал болгож, хамтарч ажиллах боломжтой байх
Нэгээс дээш жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх
Хөрөнгө оруулалт авахаас өмнөх компанийн нэг жилийн борлуулалтын орлого 20 сая төгрөгнөөс дээш байх
Хөрөнгө оруулалт авахаас өмнө татвар болон зээл санхүүгийн өр төлбөргүй байх
Татвар төлдгийг баталсан Татварын газрын тодорхойлолтыг хавсаргах
Төслийн удирдагч, санаачлагч тухайн салбартаа гурваас дээш жил ажилласан тршлагатай байх
Төсөл хэрэгжүүлэх баг, компанийн засаглал төслөө хэрэгжүүлэх туршлагатай, чадвартай, хөрөнгө оруулагчдийн итгэлийг дааж ажиллах хариуцлагатай байх
Төслийг хэрэгжүүлснээр бүтээгдэхүүнийг худалдан авагчтай гэрээ байгуулсан байх
Дэлгэрэнгүй мэдээллийг 95080705 утсаар холбогдож авна уу.