Ховд аймгийн нийт нутгийн 93.75 хувь нь цастай байна



2017 оны 12-р сарын 31-нээс 2018 оны 01-р сарын 08-ны хооронд Ховд аймгийн нийт нутгаар 2-7 удаа 0.03-4мм тунадас орж, тунадасны хамгийн их нь Жаргалант суманд 7.1 мм, Чандмань суманд 5.5 мм, Зэрэг суманд 4.2 мм, Манхан суманд 3.9 мм, Дуут суманд  3.6 мм, Мөнххайрхан суманд 3.5 мм, бусад нутгаар 0.5-3.0 тунадас орсон байна.  1-р сарын 8-ны өдрийн байдлаар  цаг уурын ажиглалтын талбайд хэмжсэн цасны мэдээгээр Дарви сум 7 см, Чандмань, Жаргалант, Манхан сум 5 см, Мянгад, Дуут, Мөнхайрхан, Дөргөн сум 4 см, Мөст, Зэрэг, Эрдэнэбүрэн сум 3 см, Цэцэг 2 см,  Ховд 1 см,  Булган, Үенч сум 0 см цастай, Алтай сумын төвд цасгүй байна. Цаг уурын ажиглалтын талбайн цасны мэдээгээр нийт нутгийн 93.75 хувь нь цастай байна. 
2018 оны 1-р сарын 1-8-ны хооронд нийт нутгийн 81.25 хувьд агаарт 30 градусыг давж 2-8 удаа хүйтэрсэн ба хамгийн хүйтэн нь Цэцэг сум -38 градус, Дуут сум -37 градус, Манхан, Мянгад, Эрдэнэбүрэн сумдад -36 градус, Зэрэг сум -35 градус,  Жаргалант, Мөст сумдад -34 градус, Мөнххайрхан сум -33 градус, Ховд сум -32 градус, Дарви сум -31 градус, Булган сум -30 градус хүрч хүйтэрсэн байна. Харин Алтай сум -25 градус, Үенч -24 градус хүйтэн байсан байна. Хөрсний гадарга дээр хамгийн хүйтэн нь Цэцэг, Дуут сум -39 градус, Мөст сум -37 градус, Манхан, Жаргалант сум -36 градус , Ховд, Зэрэг сум -35 градус бусад нутгаар 24-34 градус хүрч хүйтэрсэн байна. 
Цаг уурын ажиглалтын талбайн цасны мэдээ, агаарын хоногийн хамгийн бага температурын байдлаар нь авч үзвэл:  Дарви, Жаргалант, Манхан, Чандмань, Дуут, Мянгад, Эрдэнэбүрэн сумдын нутгаар буюу нийт нутгийн 43.75 хувьд зудархуу байдал үүсэж байна. 
Аман байдлаар авсан цасны мэдээгээр: Чандмань, Дарви сумын төв болон нам дор газраа 6-8 см цастай, ууландаа, жалга, гуу, хунгарласан газраа 60-90 см цастай байгаа нь цагаан зуд болор нөхцөл бүрдэж байна. Манхан сумын төв, болон нам дор газраа 6-10 см, ууландаа 10-15 см, хунгарласан газраа 30-40 см цастай, Мянгад сумын нутгаар нам дор газраа 4-5 см, ууландаа 5-10 см, хунгарласан газраа 20-30 см цастай байгаа нь цагаанаар зудархуу байдал үүсэх нөхцөл бүрдээд байна. Зэрэг, Эрдэнэбүрэн, Дуут сумдын нутгаар зудархуу байдалтай байна. Цаашид цас нэмж орж, хүйтний эрч чангарвал Цэцэг, Мөст, Мөнххайрхан, Дөргөн, Ховд сумдын нутгаар зудархуу байдал үүсэж болзошгүй гэдгийг аймгийн УЦУОШГ-аас мэдээллээ.




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ