-Аргын тооллын 1 сарын 7. Ням (Адьяа) гараг / 2018



-Аргын тооллын 1 сарын 7. Ням (Адьяа) гараг / 2018
-Билгийн тооллын 21, шарагчин гахай, харцага-11 од, хий суудал, 8 цагаан мэнгэ, хүчин төгсөхийн барилдлагатай өдөр. Лусын буулттай.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:40-17:16
-Өдрийн сайн цаг: Үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуулахад өвчин ирэх машид муу болой.
-Туулай, хонь, гахай, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой жилтнээ сөрөг муу.
- Замд явах, тариалан тарих, гэр оронд өлзийтэй юм хийж бүтээх, их хүмүүн тушаал нэмэх, хурим хийх, үр тариа цэцэг жимс тарих, мал адгуус сургах, эм найруулах, эрдэм ном сургах, лам болох, буяны үйл, номын хурим, гөлөг тэжээх, өлзийтэй буяны үйл, номын үйл эхлэх, гүйцээх, сүм дуган нээх, амирлангуй, дэлгэрэнгүй эрхшээх үйл бүхэнд сайн. Бэрийн үйл, мод таслах, газар малтах, үхэгсдийг оршуулах, орон байшингийн суурь тавих, шинэ гэр барих, хүн мал самнах, ханах, төөнөх, үхэгсдийн үйл, шинэ дээл эсгэхэд муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.
Зурхайч лам Д.Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ