2017 оны 10-р сарын 22-ноос 10-р сарын 26-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ


2017 оны 10-р сарын 20-ны өдрийн 20 цагаас  10-р сарын 21-ний өдрийн 20 цаг хүртэлх  хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ.

Ховд аймгийн нутгаар: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи баруунаас өмнөөс 5-10м/с, шөнөдөө зарим газраар 12-14м/с, Алтайн салбар уулсаар 18-20м/с хүрч ширүүснэ. Агаарын температур өнөө шөнө уулархаг нутгаар  6-11 градус хүйтэн, маргааш өдөр 5-10 градус дулаан, бусад нутгаар өнөө шөнө 1-6 градус хүйтэн, маргааш өдөр 8-13 градус дулаан байна.   
Ховд хот орчмоор: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй.  Салхи баруунаас 4-9м/с. Агаарын температур өнөө шөнө 3-5 градус хүйтэн, маргааш өдөр 9-11  градус дулаан байна.

2017 оны 10-р сарын  22-ноос  10-р сарын 26-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын  урьдчилсан  мэдээ

Хур тунадас: 25,26-нд зарим газраар бага зэргийн хур тунадас, цас орно. 
Салхи: 25,26-нд зарим газраар 12-14м/с, Алтайн салбар уулсаар түр зуур 18-20м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд 4-9м/с.
Агаарын температур:  Уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13  градус дулаан байх төлөвтэй байна гэж аймгийн УЦУОШГазраас мэдээллээ.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ